Нүүр хуудас Нийгэм Охиныг хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорих шийдвэр гарчээ!

Охиныг хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорих шийдвэр гарчээ!

216
0
tawan-nastai-ohin-hulgailsan-emegtei
Охиныг хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорих шийдвэр гарчээ!
~Охиныг хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорих шийдвэр гарчээ!~

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн.

Б.Энхжин охин аав болох Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт оршин суудаг аж.

Хэргийн тухайд 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчим Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй “Эгч нь зайрмаг авч өгье” гэж хуурч авч явсан бөгөөд тухайн өдрийн 18.00 цагийн Дархатан-Улаанбаар чиглэлийн автобусаар нийслэл хотод иржээ. Охиныг Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, арьс ширний 80 айлын 12-4 тоот нийтийн орон сууцанд байх гэртээ авч очсон байна.

Охиныг хулгайлсан гэх П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр

нэг сарын хугацаагаар хорих шийдвэрийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргажээ. Түүнийг тус аймгийн тус аймгийн цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here