Нүүр хуудас Нийгэм ОХУ-ын иргэн С.В.Калашников “Найрамдал” медалиар шагнагдлаа.

ОХУ-ын иргэн С.В.Калашников “Найрамдал” медалиар шагнагдлаа.

101
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж өгөв. ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here