Нүүр хуудас Нийгэм Сураггүй болсон уулчид өнөө өглөөний байдлаар олдоогүй байна.

Сураггүй болсон уулчид өнөө өглөөний байдлаар олдоогүй байна.

310
0

Отгонтэнгэр ууланд нийт 27 иргэн авиралт хийсэн бөгөөд тэднийг буух замд цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болжээ. Үлдсэн найман иргэн уулнаас эсэн мэнд бууж ирсэн байна.

Онцгой байдлын аврагчид сураггүй алга болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ.

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Бямба гаригт сураггүй болсон уулчид өнөөдөр өглөөний байдлаар олдоогүй байна.

Хайгуулын талаар ОБЕГ-аас “Шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байгаа. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд одоогийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байна. Шуурхай бүлгээс хамгийн сүүлд авсан мэдээллээр, эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болж, үүрээр 05:00 цагийн орчмоос эхлүүлсэн болно” гэх мэдээлэл өгөв.

Уулчдыг гэрлээр дохисон гэх мэдээлэл түгсэн ч ОБЕГ-аас үүнийг үгүйсгэлээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын өрөөнд 09:00 цагаас шуурхай хурал зарлаад байгаа юм. Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршдог билээ. БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here