Нүүр хуудас Нийгэм 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо.

500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо.

167
0

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулжээ.

НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байсан юм. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй батламжаа гардаж аваад байсан бол энэ удаад 500 сая төгрөгийн азтан тодорч байна. Супер шагналын дугаар 71742222 байв.

Мөн тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрөв, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 1184, 20 мянган төгрөгийн 117458, нийт 13056 азтан тодорлоо. Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодров.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here