Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Орон нутгийн замд машины цонхоор хүүхэд унаж, амиа алджээ!

СЭРЭМЖИЛ: Орон нутгийн замд машины цонхоор хүүхэд унаж, амиа алджээ!

150
0
huuhed-teewerleh
Орон нутгийн замд машины цонхоор хүүхэд унаж, амиа алджээ!

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдлаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here