Нүүр хуудас Эдийн засаг Крипто биржүүд дээрх худалдан авалтыг АНУ, Япон тэргүүлж байна

Крипто биржүүд дээрх худалдан авалтыг АНУ, Япон тэргүүлж байна

168
0
bitcoin-hudaldaa
Крипто биржүүд дээрх худалдан авалтыг АНУ, Япон тэргүүлж байна

АНУ нь крипто биржүүд рүү чиглэсэн нийт трафикийг (крипто болон фиат шилжүүлэг, хөдөлгөөн) тэргүүлж байгааг өнгөрсөн 6-р сарын 1-нд Японы Cointelegegraph нийтэлжээ.

Уг судалгаа нь 5-р сарын 31-нд The Block сайт дээр нийтлэгдсэн байна. Судалгаанд дурдсанаар крипто биржүүд рүү шилжүүлсэн нийт шилжүүлгийн 24.5% нь АНУ, 10% нь Японоос гаралтай байгаа бол 6.5 хувь нь Өмнөд Солонгос, 4.5% нь Индонези улсаас гаралтай байна.

Дээрх сайтын онцолсноор зарим улсууд – жишээлбэл Хятад – крипто биржүүдийн сайт руу хандахыг блок хийсэн бөгөөд хэрэглэгчид ихэвчлэн VPN (virtual private networks) ашиглан хандаж байна гэв.

Мөн тус судалгаа нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон крипто бирж рүү хандаж буй интернет траффикийн хэмжээ нь эерэг хамааралтай байгааг онцолжээ. Судалгаанд тэмдэглэснээр: “Ядуу буурай орнууд хөгжингүй орнуудыг бодвол крипто арилжаа хийхгүй байна” гэжээ.

АНУ-ын Крипто хөрөнгө оруулалтын менежер Bitwise Asset Management компани нь криптобиржүүдийн бодит бус арилжааны хэмжээ Биткойны ханшид нөлөөлөхгүй гэснийг тус нийтлэл онцолжээ…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here