Нүүр хуудас Эдийн засаг ОХУ-ын “Bitzlato” крипто арилжаагаар дамжуулан “P2P” арилжаа хийх боломжтой

ОХУ-ын “Bitzlato” крипто арилжаагаар дамжуулан “P2P” арилжаа хийх боломжтой

54
0
Bitzlato
"Bitzlato" крипто арилжаагаар дамжуулан "P2P" арилжаа хийх боломжтой

“Bitzlato” нэртэй шинэ крипто арилжааны газар нь P2P арилжаа хийх боломжийг олгож байна. Зах зээл дээр төвийн нэгдсэн сервергүйгээр peer-to-peer арилжих үйлчилгээг ОХУ-ын “Bitzlato” нэвтрүүлж байна. Уг платформ нь P2P арилжигчтай интеграцичлагдсан учраас вэб сайтад суурилсан хувилбар, Telegram бот зэргийг өөртөө агуулдаг.

Үйлчилгээгээ ийнхүү төрөлжүүлснээр “Bitzlato” нь хэрэглэгчдийг банкны гуйвуулга, төлбөрийн шилжүүлэг, кредит карт, АТМ зэргийг ашигласан мөнгө татан авах боломжоор хангаж байна.

Одоогоор ОХУ, Беларус, Украйн, Казакстан зэрэг улсуудын арилжигчид дээрх үйлчилгээг авахад нээлттэй байгаа юм. Арилжих боломжтой криптонууд гэвэл Bitcoin cash, bitcoin core, ethereum, litecoin, dash, dogecoin зэрэг байна.

Дашрамд “Bitzlato” нь өнгөрөгч долоо хоногт Monolith нэртэй шинэ стейблкойныг арилжигчдад танилцуулсан. Уг токен нь рубль болон долларт суурилсан гэж 2 сонголттой гарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here