Нүүр хуудас Нийгэм Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд гэртэйгээ шатаж амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд гэртэйгээ шатаж амиа алджээ

136
0
ger-shatjee
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд гэртэйгээ хамт шатаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн 15-р хороонд /2018.12.25/-ний өдөр таван ханатай гэр шатаж, гал түймэрт гурван хүн эрсэджээ. Тодруулбал, НОБГ-д гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11.12 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн найман аврагч 20 минутын дотор галыг унтраажээ. Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар амиа алдсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here