Нүүр хуудас Нийгэм Сүхбаатарын талбайн хоёр урсгалыг түр хугацаагаар хаана

Сүхбаатарын талбайн хоёр урсгалыг түр хугацаагаар хаана

802
0

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2016.12.31/ “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 18.00 цагаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайн хоёр талын автомашины урсгалыг хааж, цэнгүүнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар Замын цагдаагийн газраас шийдвэрлэжээ. Замын хөдөлгөөнийг 18.00 цагаас 01.00 цаг хүртэл хаана. Мөн ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад байршуулах боломжтой юм байна. Харин автомашингүй очих иргэдэд нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус үйлчлэх бөгөөд Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here