Нүүр хуудас Нийгэм Таван ихэр хурга гаргаж малчин эзнээ баярлуулжээ

Таван ихэр хурга гаргаж малчин эзнээ баярлуулжээ

378
0
howsgol aimag_tawan iher ishig
Хар халзан хонь өнгөрсөн жил 2 ихэр хурга гаргаж байжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын тавдугаар багийн малчин Ж.Болд-Эрдэнийн хар халзан хонь 5 ихэр хурга гаргаж малчин эзнээ баярлуулсан байна.

Хар халзан хонь өнгөрсөн жил 2 ихэр хурга гаргаж байжээ. 5 ихэр хурга эсэн мэнд бойжиж байгаа бөгөөд 3 хургыг нь өөр мал хөхүүлж байгаа гэнэ. Ж.Болд-Эрдэнэ бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд гал голомтоо бадраан тусдаа гараад найман жил болж байгаа аж.

Тэрээр ам бүл тавуулаа амины 200 гаруй толгой малтай бөгөөд энэ жилийн хувьд мал нь ихэрлэж байгаад бэлэгшээж байгаа гэнэ.

Тухайлбал нэг хонь 5 ихэр, бас хоёр хонь 3 болон 2 ихэр хурга гаргаж 3 хонь төллөөд 10 хургатай болсон ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here