Нүүр хуудас Нийгэм Тэтгэвэр буух үед ахмадуудаас мөнгийг нь…

Тэтгэвэр буух үед ахмадуудаас мөнгийг нь…

302
0
Тэтгэвэр буух үед ахмадуудаас мөнгийг нь...
Тэтгэвэр буух үед ахмадуудаас мөнгийг нь...
Ахмад настнуудыг залилах, дээрэмдэх хэрэг ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газар анхааруулж байна.
Сүүлийн хэд хоногт гэртээ байгаа ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ” гэх юм уу эсвэл гудамжинд яваа настнуудаас, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь авч зугтаасан хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ.

Өчигдөр гэхэд Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 72 настай эмэгтэй Д-г үл таних 30 настай эрэгтэй Г гэгч  цагдаагийн алба хаагчийн нэр барьж, “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50 мянган төгрөг өг” гэж залилан мэхэлсэн хэрэг гарсан байна.

Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломжийг  судалдаг гэж мэдүүлсэн байна.

Мөн тэтгэвэр буух үед ахмадуудаас мөнгийг нь дээрэмдэх болсныг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here