Нүүр хуудас Нийгэм Төв талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Төв талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ

339
0

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгээс дэлхийн зүрхний өдөрт зориулж эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 29-нийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Зөвлөгөө 12.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “ХААН” сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбоо хамтран зохион байгуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here