Нүүр хуудас Нийгэм Төрийн албанд шинээр томиглогдсон 82…

Төрийн албанд шинээр томиглогдсон 82…

197
0
Төрийн албанд шинээр томиглогдсон 82...
Төрийн албанд шинээр томиглогдсон 82...
Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д цувралаар зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг сургалт”-д нийтийн албанд анх удаа томилогдож сүүлийн 1 жилийн хугацаанд ажилласан албан хаагчид хамрагдлаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас тогтоолоор баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд нийтийн албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулахаар тусгасан юм. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнуудыг 2018 оны туршид “Авлигын эсрэг сургалт”-д хамруулахаар ажиллаж байгаа билээ. Хоёр дахь удаагийн сургалтад төрийн албанд шинээр томилогдсон яам, агентлаг, нийслэл, дүүргийн 82 албан хаагч сургалтад оролцлоо.
Төрийн албанд шинээр томиглогдсон 82 алба хаагчид АВЛИГЫН ЭСРЭГ сургалт хамрагдлаа

Нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар “Авлигатай тэмцэх сайн туршлага”, “Ашиг сонирхлын зөрчил”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” зэрэг сэдвүүдээр сургаж, арга зүйн шинэ мэдлэг, ойлголт өглөө.

Түүнчлэн Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлөөс багш, мэргэжилтэн, судлаачид уригдан ирж захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаанаас сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, худалдан авах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулах зэрэг асуудлаар хичээл заав.

Төрийн албанд шинээр томиглогдсон 82 алба хаагчид АВЛИГЫН ЭСРЭГ сургалт хамрагдлаа

Сургалтын үеэр төрийн шинэ албан хаагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, сургалтаас олж авсан мэдлэг, ойлголтыг ажил албандаа хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн оролцогч “Авлига бол нийтийн ёс суртахуун, соёл, хандлагыг мэрэн устгаж, улс үндэстний эрч хүч, бадрангуй тэмүүлэл, хөгжлийн хурдыг сааруулагч хорт хавдар мэт нийгмийн өвчин юм. Тиймээс бүгдээрээ энэ хорт хавдартай бүх талаас нь тэмцье” хэмээн сургалтын төгсгөлд уриалав.

Авлигын эсрэг сургалтын дараагийн цувралд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр яам, агентлаг, нийслэл, дүүргийн 150 нийтийн албан тушаалтныг оролцуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here