Төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 106 жилийн ойг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүндэтгэлийн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл мөн байсан юм.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүллээ.
