~Төрийн их тахилгат “Алтан овоо”-ны их тахилгын тов гарлаа~
Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна.
Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт харьяалагддаг билээ.
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд Алтан дарь овооны их тахилгад зориулсан барилдаанд барилдахаар болжээ.
Энэ жил Сүхбаатар аймгийн бөхчүүдээс Ш.Мөнгөнбаатар улсын харцага, Б.Батжаргал улсын начин цол хүртсэн юм.