Нүүр хуудас Нийгэм УБ-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваарьтай боллоо

УБ-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваарьтай боллоо

1577
0
галт тэрэг
УБ-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваарьтай боллоо
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэн өдөр бүр үдшийн 21:08 цагт нийслэлээс хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр аялж эхэллээ.
Өмнө нь, өглөөний 09.30 минутад хөдөлж орой 19 цагийн үед Сайншандад ирдэг байсан. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг хуучих хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирнэ. Галт тэрэгний шинэ хуваарийн талаар УБТЗ-ын Сайншанд өртөөний дарга Н.Тэнгис “Энэ шийдвэр Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын тушаалаар нэг сарын турш хэрэгжүүлэх туршилтын хуваарь. Шийдвэрийг УБТЗ-ын дотоод үйл ажиллагаатай уялдуулснаас гадна галт тэргээр үйлчлүүлдэг иргэдийн төлөөллөөс судалгаа авсан.

Мөн орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байж гаргасан. Урин дулааны цагт, халуун үед Сайншанд хот руу бүтэн өдрийн турш аялах нь зорчигчдод хүндрэл учруулдаг. Тиймээс шөнө аялбал илүү таатай юм гэж үзсэн.
Бас орон нутагт аялал жуулчлалыг татах зорилготой. Галт тэргийг нэг сарын хугацаанд шинэ хуваарийн дагуу аялуулж туршаад хэрэглэгчдэд илүү ойрхон, тэдний нөхцөл байдалд нийцэж байвал үргэлжлүүлж хэрэгжүүлнэ ” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here