Нүүр хуудас Нийгэм Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүртэл хална

Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүртэл хална

111
0
Tsag agaariin medee
Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүртэл хална
~Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүртэл хална~

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

2018 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Алтайн өвөр говиор 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 1, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here