Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар хотод нэмж их, дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгохгүй.

Улаанбаатар хотод нэмж их, дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгохгүй.

116
0

2017 оны 8 сарын 31-нд  Хотын дарга С.Батболд НЗДТГ-ын А зааланд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй  уулзалт хийж авто  замын түгжрэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авахаар болжээ. Үүнд:

-Цахилгаан бараа болон  бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн авто машинууд 21.00-07.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох, өдрийн цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид долоо хоногт нэг удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх,

-Хувийн сургуулиуд хүүхдүүдээ автобусаар зөөхийг дэмжих,

-Нийслэлийн харьяаны байгууллагуудыг Яармаг, Дэнжийн мянга гэх мэт захын дүүргүүд рүү нүүлгэх,

-Улаанбаатар хотод нэмж их, дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгохгүй.

-ШУТИС-ийн Уул уурхайн ангийг Эрдэнэт рүү, ХААИС-ийн агрономичийн ангийг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх гэх мэтээр одоогийн зарим сургуулийг нүүлгэх талаар тухайн их сургуулийн захирлуудтай зөвшилцөх чиглэлүүдийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here