Нүүр хуудас Нийгэм Уламжлалт бүргэдийн баяр боллоо

Уламжлалт бүргэдийн баяр боллоо

307
0
burgediin-bayr-2019
Уламжлалт бүргэдийн баяр боллоо

“Нүүдэлчдийн өвөл 2019-Бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгууллаа.

Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг аж.

Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой юм.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг.

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here