Нүүр хуудас Нийгэм УРИАЛГА: Гуурсны тусламжтай өдөр хоног аргацааж буй 18 настай залууд туслацгаая

УРИАЛГА: Гуурсны тусламжтай өдөр хоног аргацааж буй 18 настай залууд туслацгаая

162
0

Монгол улсын иргэн Жомарт овогтой Габдурахим нь 18 настай эрэлхэг залуу одоогоор УБ хотын нэгдсэн эмнэлэгт үхлийн ирмэгт хэвтэж байна.

2017.01.13-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт ангина авахуулж байх явцад халдвар авсны улмаас УБ-т яаралтай хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар халдварын улмаас биеийн болон цусны 90% нь үрэвссэн, хүнд байдалтай байгаа билээ.

2 удаа үрэвсэл цэвэрлэх хагалгаа хийсэн боловч халдвар даамжирснаас улаан хоолойнд нь шарх бий болж, улаан хоолойг нь зүсээд холбох хагалгаа хийгдэх болсон юм. Гэвч хагалгааны дараа улаан хоолой нь дахин нарийсч , 4 дэх хагалгаанд “Т” хэлбэртэй гуурс хийлгэсэн. Харамсалтай нь хагалгаа амжилтгүй болсон юм. Харин одоогоор хиймэл гуурсны тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна.

Бидний хамгийн сүүлчийн боломж болох “Стемт” буюу (титэм судасны систем)-т хагалгаа хийлгэх шаардлагатай юм.

Элэг нэгт ард түмэн минь, дөнгөж 18 настай дүүдээ бүгдээрээ чадахаараа тусалъя.

Монголын ирээдүй болсон залууд амьдрал хайрлацгаая

ХААН БАНК 5180605559

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here