Нүүр хуудас Нийгэм Хальсан уутны хэрэглээг 60 гаруй орон хязгаарлажээ!

Хальсан уутны хэрэглээг 60 гаруй орон хязгаарлажээ!

305
0
gyalgar-uutnii-hereglee
Хальсан уутны хэрэглээг 60 гаруй орон хязгаарлажээ!

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гаалийн ерөнхий газар болон мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн улсын байцаагчид хамрагдсан бөгөөд нийлэг, гялгар уутны хэрэглээ, зохицуулалтын талаарх олон улсын туршлага, манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангаж байжээ.

Манай улсын хувьд нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болох юм.

Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here