Хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө маргааш тохионо
Маргааш ес эхлэх гэж байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг.
Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор маргааш хүйтний эрч чангарах юм.