Нүүр хуудас Нийгэм Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

237
0

Шинж тэмдэг

•Ханиах
• Халуурах
• Хөхөндөө/хоолондоо муудах
• Арьсаар тууралт гарах
Халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 1-3 хоногийн дараа (нууц үе) дээрх шинж тэмдгүүд илэрч ойролцоогоор 1-2 долоо хоног үргэлжилнэ.
Хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
• Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сар) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх
• Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх. Ялангуяа цэцэрлэгийн ах эгч нар нь нүдээ нухах, хамраа ухах, гараа амандаа хийсний дараа гараа угааж дүүгээ болон дүүгийнхээ тоглоом, эд зүйлст хүрэх
• Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах. Ханиах найтаах үед вирус агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
• Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх
• Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх
Харин 0.25%-ийн оксолиновая мазь хэмээх вирусын эсрэг тос нь зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг, өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгддөггүй бэлдмэл юм. Энэхүү тосыг хамрын арьсанд биш, салстанд өдөрт 2-3 удаа 30 хоног түрхэж хэрэглэнэ. Энэ бэлдмэл хамраар нэвтэрсэн вирусыг салстанд нэвтрэхээс хамгаалах үйлдэлтэй хэмээн оросууд нотлохыг оролддог боловч ханиад томуугийн вирус ам залгиураар орохоос сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэхүү тосыг 20 хэмээс доош нөхцөлд хадгалдаг тул хөргөгчид хадгалах хэрэгтэй гэсэн үг.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 6 сараас дээш насны хүүхдэд томуугийн вакцин хийдэг. Ханиад томуугийн улирал эхлэхээс ойролцоогоос 9 сарын өмнө вакциныг үйлдэрлэдэг. Тандалт судалгаагаар тухайн жил тархах хамгийн өндөр магадлалтай багадаа 3 вирусын эсрэг дархлаа тогтоодог. Өндгөнд харшилтай, урьд нь ханиадны вакцин хийлгээд харшил өгч байсан бол энэхүү вакциныг хийлгэхгүй. Вакцин хийлгэсний дараа тарьсан газар улайж хавдах, бага зэрэг халуурч ядрах шинж 1-2 хоног илэрч болзошгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here