Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг боомтын байгууллагуудын удирдах ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний гол зорилго нь боомтод ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд ээлтэй, төвөг чирэгдэл багатай, худалдаа үйлчилгээг нэмэгдүүлэн, цаг үеийн асуудлыг харилцан шийдвэрлэдэг байх ёстой юм.
Энэ удаагийн хуралд дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр монголын талаас тавьлаа.
Үүнд:
– БНХАУ-ын Хавирга-Ар хашаатын боомтоор зорчиход тээврийн хэрэгсэл тус бүрээс зорчих бүрт 112-130 юанийн хураамжийг авдаг болсон. Үүнийг зогсоох тухай.
– Худалдаа эрхлэгчдээс гадна аялал жуулчлалын чиглэлээр зорчиж буй том оврын буюу 8 хүнээс дээш даацтай тээврийн хэрэгслийг Алтан-эмээлээс цааш зорчих эрх хязгаарлагдсан. Ингэснээр иргэдийн аюулгүй байдал алдагддаг.
– БНХАУ-аас цагаан будаа оруулдаггүй
– Монгол улс тэр дундаа Дорнод аймгийн иргэд сүүлийн үед ихээр БНХАУ-ын ШББХ, ШБЗХ-д ажиллах болсонтой холбоотой хөдөлмөрийн биржийн зохицуулалт хийх.
– Хилээр дамжин өнгөрөхөд иргэдийг ихээр хүлээлгэж, цаг хугацаа алддаг. Иймд чирэгдэлгүй зорчуулах зэрэг саналуудыг тавьж хэрхэн шийдвэрлэх тухайд харилцан ярилцлаа.
Зөвлөгөөнөөр эхний удаад тээврийн хэрэгслийг зорчих бүрт авдаг хураамжийг 72 цагийн дотор хүчинтэй болгож, цаашид хураамжгүй болгох тухайд шийдвэрлүүлэх, иргэдийн хувийн хэрэгцээний 5-10 кг цагаан будааг хураамжгүй оруулах, хилээр дамжин өнгөрөхөд иргэдийг ихээр хүлээлгэж, цаг хугацаа алддаг асуудал дахин гарахгүй болсон юм.
Уг зөвлөгөөн цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд дээрх тавьсан саналуудыг үе шаттай судалж шийдвэрлэж өгөх тухай БНХАУ-ын талаас мэдэгдлээ.