Нүүр хуудас Нийгэм Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ…

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ…

1461
0
Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...
Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...
Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ аминд хүрчээ !
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид энэ сарын 22-нд нэгнийхээ аминд хүрсэн хэргийг АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байна. Албан бус мэдээллээр цагдаа нар шинэ жилийн баяраа нууцаар тэмдэглэж яваад нэгнийгээ машинаар дайрч хөнөөжээ. Энэ хэрэгт холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхбод, Эрүүгийн тасгийн дарга, хошууч Н.Өлзийхутаг нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
С.Баатаржав дарга байгууллагынхаа дотоод хяналт, сахилга батыг сайжруулж, нийтийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон.
Гэтэл Ховд аймгийн цагдаа нар даргынхаа үүргийг үл тоон баяр тэмдэглэж яваад ийм зүйл болсон аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here