Нүүр хуудас Нийгэм Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн амь нас эрсдэлтэй байна! 

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн амь нас эрсдэлтэй байна! 

250
0
hoid-etsegtee-zoduulsan-huu
Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн амь нас эрсдэлтэй байна! 

БГД-т нэ сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан.

Тодруулбал, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон байна.

Хүүгийн хойд эцэг болох Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хүүгийн ээжтэй хоёр жил хамтран амьдарч, дундаасаа нэг хүүхэдтэй болсон аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хагалгаанд орсноос хойш хүүгийн биеийн байдал маш муу байгаа талаар ар гэрийнхний зүгээс хэллээ.

Хүүгийн ээж О,

Миний хүү үхэх сэхэх нь мэдэгдэхгүй, найдвар маш бага, эмч нар өдөр бүр хамаг чадлаараа тэмцэж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here