Нүүр хуудас Танд тустай Хүүхдээ үр дүнтэйгээр ЗАГНА…

Хүүхдээ үр дүнтэйгээр ЗАГНА…

179
0

    Таны бяцхан үр есөн сартайгаасаа эхлээд “болохгүй” гэсэн илэрхийллийг ойлгож эхэлдэг. Энэ үеэс эхлэн гурван нас хүртэл нь нурууных нь түвшинд очин нүд рүү нь эгц хараад шийдэмгийгээр 3 секундэд яагаад хийсэн оролдсон зүйл нь буруу, гэмтэй болохыг тод хэлж сануулах аргыг хэрэглэж болно.

Үг сайн ойлгодог болсон 3 наснаас 6 нас хүртэл өндөр дуугаар загнахын оронд тайван тогтуун байж хийсэн хэргийг нь бодитоор үзүүлж (шидэж хагалсан аягыг нь г.м) намуун зөөлөн дуугаар тайлбарлан ярих нь зөв. Таны зэмлэл зөвлөгөөг сонсоод ойлгосноо илэрхийлсэн бол урамшуулахаа мартуузай. Доор зарим асуудлыг жишээ болгон тайлбарлая:

1. Алдааг нь дахин дахин хэлж сануулах буюу байнга үглэх огт үр дүнгүй. “Олон үгэнд олз үгүй” гэсэн үг бий. Хүүхэд нэг ч үгийг чинь хүлээн авч сонсохоо больчихдог.

huuhdiin-humuujil-
Хүүхдийнхээ тарьсан хэргийг тайлбарлаад өөрөөр нь цэгцлүүлээд үзээрэй

2. Хүүхдийг хараах, зүхэх, бусадтай нь жишиж болохгүй. Өөртөө итгэлгүй болохоос гадна шинийг турших, санаачлах зүрхгүй болдог.

3. Айлын хүүхдийг зодсон дээрэлхсэн үед бусад хүмүүсийн дэргэд зэмлэлгүй бас өмөөрөлгүйгээр “Бид хоёр ярилцаад ирье” г.м-ээр эхлээд өөрт нь итгэж буйгаа илэрхийлж шалтгааныг сонсох.

4. Гаднын олон хүмүүсийн дэргэд бурууг хийж буй хүүхдээ харцаараа, хоолой засалтаараа гэх мэт биеийн хэлээр зэмлэх нь буруугаа анзаарахад нөлөөлдөг.

5. Хүүхэд хэлсээр атал алдаа дутагдлаа давтаад байвал хэдэн цагаар, (өдрөөр ч байж болно) юу ч ярихгүй, асуусан ч хариулахгүйгээр дуугаа хурааж зэмлэх үр дүнтэй. Дийлэнх хүүхэд ийм үед их гэмшиж, дутагдлаа засах тухай бодож, буруугаа тунгаадаг.

6. Сэндвичэн арга хэрэглэн зэмлэж болно. /”Өнөөдөр аав ээждээ үнэхээр сайн тусаллаа. Дүүдээ л ширүүн хандаад хэд хэд уйлуулсан. Дараа нь дүүтэйгээ эвтэй байвал бүүр том тус шүү” г.м засах алдааг нь урамшууллуудын голд хавчуулах/

7. Тарьсан хэргийг нь тайлбарлаад өөрөөр нь цэгцлүүлэх. Ханан дээр зурсан бол “Хоёулаа цэвэрлэе дээ” гээд 20′-аас дээш хугацааг цэвэрлэгээнд зарцуулж чадвал хүүхэд тэвчээр алдарч ханан дээр зурсан нь буруу байснаа, яагаад ээж нь ханан дээр зурахад зэмлэдэг байсныг ойлгоно.

Болохгүй, боль гэж чангаар хашхирах, цохиж авах, чимхэх аргыг хэрэглэх тусам хүүхэд алдаагаа гол санаанаасаа ухахгүй байсаар насанд хүрээд өөртөө итгэлгүй, үлбэгэр, хүлцэнгүй, буруугаа хүлээлгүй бусад руу чихдэг нэгэн болно шүү

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here