Нүүр хуудас Нийгэм Хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулагчдад эрүү үүсгэлээ

Хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулагчдад эрүү үүсгэлээ

1860
1

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан болон 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэв. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан, сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр нар мэдээлэл өгөв.

Хууль зүй дотоод хэргийн сайдын өгсөн үүргийн дагуу цагдаагийн байгууллагаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газруудыг шалгалаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар шалгасан байна.

Шалгалтаар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 25 газрыг шалгаж, харьяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ болон бусад эд зүйлийг хураан авчээ.

Үүнээс 16 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол гурван материалд эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоом ажиллуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here