Нүүр хуудас Нийгэм Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

186
0

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.12.21/ Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Андреас Ауэр болон Цюрихийн их сургуулийн профессор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монголд нүүрлээд буй хамгийн том асуудал бол хариуцлага. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж байна. Уг хуулинд төрийн бүх шийдвэрийг ард түмэнтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг хэлэлцдэг ийм механизм руу орох зорилгыг тусгаж байгаа. Ийм ч учраас үүн дээр таны санал бодлыг сонсох гэсэн юм” гэлээ.

Швейцарийн Иргэдийн оролцоо, шууд ардчиллын чиглэлээр судалгаа явуулдаг Андреас Ауэр “Намайг хүлээн авч уулзаж буйд талархлалаа илэрхийлье. Таны дурьдсан хуулийн төслийг сонсоод их эерэг сэтгэгдэл төрлөө. Иргэдээ төлөөлдөг Төр нь өөрөө ард түмний дэмжлэгийг авч байж аливаа асуудлыг шийддэг механизм манай Швейцарт үйлчилдэг. Энэхүү зарчим руу шилжих гэж хичээж буй Монгол Улсад баяр хүргье. Үүнийг хэрэгжүүлэхэд олон зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллах ёстойг хэлэх нь зүйтэй байх” гэж хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэхүү хуулийг илүү боловсронгуй болгох, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад энэ талын эрдэмтдийн санал бодол чухал болохыг онцлоод судлаач Андреас Ауэрийн цаашдын ажилд нь хүслээ.

Уулзалтын үеэр талууд ардчилал, иргэний улс төрийн талаарх хуулийн төсөл, зөвлөлдөх ардчилал ба шууд ардчилал, иргэдийн оролцооны талаар санал бодлоо солилцон ярилцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here