9 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хошуу бургас” хэмээх газарт зүүн гурван аймгийн удирдлагууд ард иргэдийн хамтаар Хэрлэн голоо тахисан байна. Тахилгын үеэр Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Хэнтий аймгийн Гүндүгаварлин хийдийн лам нар ном хуржээ.
Энэхүү тахилгад Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Усны бодлого хариуцсан зөвлөх, Байгаль орчны гавъяат ажилтан, доктор Ц.Балдандорж, Хэрлэн голын сав газрын зөвлөлийн гишүүн, Урлаг судлалын ухааны доктор, зураач, яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-ын дарга Г.Энхбат, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга Н.Ганхуяг нар оролцсон байна.
Өнгөрсөн хавар Хэрлэн голын сав газрын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, энэ үеэр Хэрлэн голын тахилгыг гурван аймгийн заагт зохион байгуулж байх санал санаачлага гарган дэмжигджээ. Дараа жилийн тахилга Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болно.