Нүүр хуудас Нийгэм Хэнтий аймгийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

Хэнтий аймгийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

271
0
Хэнтий аймгийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС
Хэнтий аймгийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС
ЗГ-аас Хэнтий аймгийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС болгохоор тогтов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.
Мөн энэ жилийг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв.

Энэ хүрээнд төрийн албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэж ажиллахыг үүрэг болголоо. Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, сайн ажилласанд нь урамшуулал олгож ажиллахыг даалгав.

Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн удирдлагууд өвөлжилт болон бусад тулгамдсан асуудлаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, зарим асуудлыг шийдэж өгөхийг хүсэв. Хэнтий аймагт сүүлийн гурван жил дараалан гантай байсан учир өвс хадлан тэжээл бэлтгэл муу байсан.

Ерөнхий сайд тус аймагт нэмэлтээр 160 тонн өвс үнэгүй, 200 тонн тэжээл 50 хувь үнэгүй олгохоор болов.

Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хоёр автомашин, Бэрх суманд хүн эмнэлгийн машин зэргийг өгөхөөр газар дээр нь шийдвэрлэв. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төр, засгийн газраас анхаарч өгөхийг хүсэв.

Тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна гэдгийг хэллээ. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гаргаад байгаа юм. Ерөнхий сайд үргэлжлүүлэн Хэнтий аймгийн иргэдтэй тус аймгийн Хан Хэнтий чуулгын театрт уулзалт хийж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here