Нүүр хуудас Нийгэм ХЭҮК: Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийж байна

ХЭҮК: Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийж байна

143
0
hunii_erhiin_undesnii_komiss
ХЭҮК: Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийж байна

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид энэ сарын 24-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж,

төрийн холбогдох байгууллагууд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийж байна.

Энэ ажлын хүрээнд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, ахиц дэвшил, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч боловсруулсан бөгөөд хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдэд өргөн барьсан тухайгаа танилцуулав.

Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид энэхүү айлчлалаараа бие даасан, хараат бус үнэлгээ хийхийг зорьж буй төдийгүй Монгол Улс дахь төрийн болон төрийн бус этгээдүүдийг хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн танилцууллаа.

Түүнчлэн айлчлалын үеэр цуглуулсан мэдээлэл, үнэлгээг нэгтгэж тухайн улсын үнэлгээний тайланг гаргаж, Монгол Улсын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст хүргүүлж, улмаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний эх сурвалж болгон ашиглах ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here