Нүүр хуудас Нийгэм Хүндэтгэлийн “БИД МАРТАХГҮЙ” өдөрлөг боллоо

Хүндэтгэлийн “БИД МАРТАХГҮЙ” өдөрлөг боллоо

159
0
bid_nartahgui_odorlog
Хүндэтгэлийн "БИД МАРТАХГҮЙ" өдөрлөг боллоо
~Хүндэтгэлийн “БИД МАРТАХГҮЙ” өдөрлөг боллоо~

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс албан үүргээ гүйцэтгэж ямаад амь эрсэдсэн алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйлс гавьяаг нь шинэ залуу алба хаагч нартаа сурталчилах, үйл хэргийг нь уламжлуулах зорилгоор цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн “Бид мартахгүй” өдөрлөгийг тус төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд тус төвийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны ажил үйлс, спортын амжилтын талаар богино хэмжээний баримтат кино үзүүлэн, мөр зэрэгцэн ажиллаж, нөхөрлөж, дэмжиж байсан багийн хамт олны төлөөлөл болсон залууст шагнал гардууллаа.

Мөн энэ үеэр тус төвийн Бялдаржуулах танхимыг шинэчлэн тохижуулж, дэд ахлагч Д.Оролгор агсны нэрэмжит болгосон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн хамт олондоо мөрдэс нэгтэй алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн, ёслол төгөлдөр үйл ажиллагаа зохион байгуулсан явдалд баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here