Нүүр хуудас Нийгэм Дарханчууд төрийн үйлчилгээг тохилог орчинд, шуурхай авах нөхцөл бүрдэнэ

Дарханчууд төрийн үйлчилгээг тохилог орчинд, шуурхай авах нөхцөл бүрдэнэ

394
0
Darkhan-Uul-aimag
Дарханчууд төрийн үйлчилгээг тохилог орчинд, шуурхай авах нөхцөл бүрдэнэ
~Дарханчууд төрийн үйлчилгээг тохилог орчинд, шуурхай авах нөхцөл бүрдэнэ~

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн төвүүд өөрсдийн гэсэн ая тухтай тохилог байртай болох боломж бүрдлээ. Энэхүү барилгынхаа шавийг тавилаа.

Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, ахмад, залуучуудын хөгжлийн төв бүхий багийн төв баригдаж энэ ондоо багтаан ашиглалтад оруулах ажээ.

Багийн хөгжлийн төв зөвхөн Дархан сумын 15 дугаар баг гэлтгүй шинэ хороолол, хуучин хороолол гээд нийтдээ Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийг хамарсан 3-н хэсэг байрлалд баригдах юм. Тус гурван хэсэг газрын барилгын ажлыг “СБМ” ХХК нийт 1,4 тэрбум төгрөгийг өртгөөр гүйцэтгэх ажээ.

Олон жил яригдсан энэхүү багийн төвүүдийн барилгын ажил энэ онд болоод ирэх онд баригдаж бүрэн ашиглалтад орох юм байна. Ингэснээр Дарханчууд ая тухтай тохилог орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here