Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах үйлдвэр...

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах үйлдвэр байгуулагдлаа.

547
0

 

 

 

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Мах сүүний анхдугаар аян”-ны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломж олгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Энэ үйлдвэр нь  1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөжмийг суурилуулах ажлууд давхар хийгдэж байна. Төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлого нэмэгдэх юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д. Совд “Орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал ач холбогдолтой. Аяны хүрээнд орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг үе шаттай байгуулна. “Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг ”Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 2017-2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг  хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой”  гэж нээлтийн үеэр хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here