Нүүр хуудас Нийгэм ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэх асуудалд хориг тавив

ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэх асуудалд хориг тавив

148
0
hilentiin-guur-nuurs-teewer
Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэх асуудалд хориг тавив

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй,

Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон байна.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here