Нүүр хуудас Нийгэм ХӨВСГӨЛ: Хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт үргэлжилж байна

ХӨВСГӨЛ: Хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт үргэлжилж байна

77
0
hodolmorloh-erhiin-surgalt
Хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт үргэлжилж байна

2019 оны 03 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт хойд бүсийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, анхан шатны хорооны гишүүд болон дээрх аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцон хөдөлмөрлөх эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, өмнөх сургалтуудаас гаргасан “Зөвлөмж”-ийн биелэлттэй танилцан харилцан туршлага солилцож байна.

Үйлдвэрчний эвлэлийн болон хүний эрхийн байгууллагын ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалтад хамрагдан харилцан туршлага, мэдээлэл солилцох тус арга хэмжээний үеэр Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал,

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, ҮЭ-ийн ажилтнуудын эрхийн асуудал, цалин хөлс, ажил амралтын горим, түүнд тавих төр, олон нийтийн хяналтын талаар хамтрагч байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлэх төдийгүй орон нутагт явуулах үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг аймаг тус бүрээр гаргах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here