Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир өнөөдрөөс /221-04-14/ эхлэн хөл хорио чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон тухай Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлаж байна. Энгийн иргэд 06:00-08:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилж болно. Ингэхдээ таваас олон хүн цугларахгүй. Мөн 16:00-18:00 цагт агаарлаж болно.
Бусад цагт явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна. Төрийн албан хаагчид өглөөний 08:30 минут гэхэд ажилдаа очсон байна” гэв.
Мөн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдын ажлын үнэмлэх, ажлын тодорхойлолтыг нэг бүрчлэн шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа талаар мэдээллээ.