Нүүр хуудас Нийгэм Хөнгөлөлттэй үнээр олгогдох 10 мянган айлын ЭКО орон сууц барина

Хөнгөлөлттэй үнээр олгогдох 10 мянган айлын ЭКО орон сууц барина

163
0
eco-oron-suuts
Хөнгөлөлттэй үнээр олгогдох 10 мянган айлын ЭКО орон сууц барина

Азийн хөгжлийн банкны 133 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барих төсөлд талууд гарын үсэг зурлаа.

Ингэхдээ нэг ам метр орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөсөн бөгөөд үүнийгээ иргэдийн орлогод нийцсэн, эко орон сууцны төсөл гэж нэрлэжээ.

Санхүүжилтийн 80 саяыг Азийн хөгжлийн банкнаас бага хүүтэй хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох бол 53 сая ам.доллар нь буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр бүрдүүлж байна.

Ингэхдээ Уур амьсгалын ногоон сангаас 50 сая ам.доллар болон Дэвшилтэд технологийн сангаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа аж.

Байгаль орчинд ээлтэй 10 мянган айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна.

Харин үлдсэн 3000 орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар төлөвлөжээ. Эко хорооллуудыг барих газрыг шийдэхдээ сайн дурын үндсэн дээр газрыг орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжих юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here