Нүүр хуудас Нийгэм Цахим сэтгүүл зүйн шилдгүүд энэ…

Цахим сэтгүүл зүйн шилдгүүд энэ…

210
0
Цахим сэтгүүл зүйн шилдгүүд энэ...
Цахим сэтгүүл зүйн шилдгүүд энэ...
Цахим сэтгүүл зүйн шилдгүүд энэ сарын 28-нд тодорно
Өндөр хурдны интернет, техник, технологийн дэвшилд суурилан, хил хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллага нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, МСНЭ зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулна.
Шилдэг сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб авардс” наадам хоёр жилд нэг удаа болдгоороо онцлогтой.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй энэхүү наадмын үеэр
1. Мэдээллийн шилдэг сайт
2. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
3. Нийгмийн хариуцлагыг дэмжигч сайт
4. Төсөл хэрэгжүүлэгч шилдэг сайт
5. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
6. Шилдэг Вэб хөгжүүлэгч
7. Онлайн худалдааны шилдэг сайт
8. Зар сурталчилгааны шилдэг сайт
9. Шилдэг “Start up” төсөл
10. Төрийн байгууллагын шилдэг сайт
11. Орон нутгийн шилдэг сайт
12. Шилдэг Дебют сайт
13. Шилдэг жиргээч
14. Шилдэг Facebook цахим хуудас зэрэг номинациар шилдгүүдээ тодруулж, цом, өргөмжлөл гардуулах юм.
Мөн үүний зэрэгцээ
1. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
5. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгч нарыг тодруулж, алдаршуулах юм.
“Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-нд 14 цагаас УДЭТ-т болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here