Нүүр хуудас Нийгэм Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын…

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын…

138
0
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын...
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын...
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл МАРГААШ эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах юм. Цэргийн албаны тухай хуульд:
-Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
-Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
-Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
-Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.
Харин цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here