Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сургуулийн засвар, тохижилтыг хийжээ.
Тус дунд сургуулийн байрыг хавар, намрын улиралд цэргийн татлагын байраар ашиглаж байгаатай холбогдуулан спорт заал, коридор болон зарим анги, танхимыг засварлаж, цэрэг-эх орны сэдэвт зурагт үзүүлэнгээр тохижуулжээ.
Энэ талаар 5 дугаар дунд сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн,
“Үнэхээр их баярлалаа. Манай сурагчид цэрэг дайчдад элэгтэй хүүхдүүд. Олонх нь хугацаат цэргийн албаа хаана гэдэг. Энэ нь Цэргийн штабаас хүүхэд багачуудад хандсан цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажлыг байнга хийж байгаатай холбоотой” гэв.