Нүүр хуудас Нийгэм Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа аян зохион байгуулагдаж байна

Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа аян зохион байгуулагдаж байна

155
0

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ой угтсан ажлын хүрээнд Чанартай үйлчилгээ-соёлтой харилцаа 75 хоногийн аяныг зохион байгуулах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гарсан байна.

Аяны хүрээнд байцаагч ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг нийслэл, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хэлтсээс хийж хэрэгжүүлэх юм.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтнуудтай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын үйлчилгээ хөгжүүлэх хэлтсийн дарга М.Гэрэлмаа, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар  уулзаж, мэдээлэл хийлээ.

ХУД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хувьд өнгөрсөн онд  олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартийг төрийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дуулгахад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын байцаагч/ажилтан/-ийн үйлчлүүлэгчтэй харилцах журам өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд батлагдсан бөгөөд журмыг нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 400 гаруй ажилтан албан хаагчид хэрэгжүүлэн ажиллана

Тус аяны хүрээнд ажил олгогч, иргэд даатгуулагчдын санал хүсэлт, гомдлийг хүлээн авч шийдвэрлэх бөгөөд байцаагч ажилтны үйлчилгээний соёл харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллах юм. Нийслэлийн иргэн таны санал хүсэлтийг 70141704 утсаар  авах болно  гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here