Нүүр хуудас Нийгэм Шаардлага хангасан орон байртай байх эрхийн хүрээнд хүний эрхийн асуудлуудыг ярилцлаа.

Шаардлага хангасан орон байртай байх эрхийн хүрээнд хүний эрхийн асуудлуудыг ярилцлаа.

243
0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2017 оны 9 дүгээр сарын 22-нд Эмнести Интернэшнл Дэлхийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Минар Пимпл, Зүүн Ази хариуцсан захирал ноён Николас Бекүйлин, Эмнести Интернэшнл Монголын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулахтай холбоотой гарч байгаа хүний эрхийн асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр: “Танай байгууллагаас шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хот төлөвлөлтийн бодлого, эрх зүйн орчныг хүний эрхийн суурь зарчим, хэм хэмжээнд нийцүүлэхэд чухал нөлөөллийн арга хэмжээ болж байна. Бид хот, мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой үүсч буй зөрчил маргааныг анхаарал хандуулж ажиллах болно. Энэ хүрээнд зарим хуулийн төсөлд санал хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас баталсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийн үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр саналаа хүргүүлсэн.

Одоогоор УИХ-д 2018 онд өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээ боловсруулж байна. Энэ хүрээнд илтгэлд оруулах сэдвүүдийг судалж, дүн шинжилгээ хийж байна. Орон байртай байх эрх, хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой тулгамдсан асуудлууд гарч, хууль бодлогын орчинд нөлөөлөх шаардлагатай гэж үзвэл 17 дахь илтгэлд тусган шийдвэр гаргагчдын сонорт хүргэх болно” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here