Нүүр хуудас Нийгэм Шадар сайд Монголын уулын спортын төлөөллүүдтэй уулзаж байна

Шадар сайд Монголын уулын спортын төлөөллүүдтэй уулзаж байна

120
0

Отгонтэнгэр хайрханд гарсан осолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын уулын спортын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Шадар сайд уулзалтын эхэнд 10 дугаар сарын 21-нд Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байгаад цасан нурангид өртсөн уулчдын осол болон авсан арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байгаад амь насаа алдсан 17 хүний үр хүүхэд, ах дүү, төрөл саданд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна” гэв.
Энэхүү зөвлөлдөх уулзалтыг дээрх эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан зохион байгуулж буй бөгөөд цаашдаа хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хэрхэн явуулах, уулчдын холбооны нэгдмэл байдлыг хэрхэн хангах, мэргэжлийн болон сонирхогчдын ялгаа заагийг хэрхэн гаргах, авирах өндрийг хэрхэн тогтоох, эрүүл мэндийн байдал, хариуцлага зэрэг олон асуудлыг нэгтгэн ярилцах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Уулзалт Төрийн ордны А танхимд үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here