Нүүр хуудас Нийгэм Шадар сайд “Өнөр бүл” төвд ажиллав

Шадар сайд “Өнөр бүл” төвд ажиллав

258
0

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.02.13/ “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд ажиллалаа.

Энэ үеэрээ хүүхэд бүхэнд гарын бэлэг, тус асрамжийн төвд бүрэн автомат угаалгын машин хоёр, 50 ширхэг иж бүрэн хөнжил, гудас бэлэглэсэн юм.

“Өнөр бүл” асрамжийн  төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны 154 хүүхэд амьдарч байна.

Өнгөрсөн жил тус төвөөс 12 хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 13 хүүхэд нэгдүгээр ангид элсэн сурагч болжээ.

Тус төвийн хүүхдүүд ерөнхий боловсролын 48,53,55, 68, 97 дугаар сургууль, Шинэ монгол ахлах сургууль, Налайх дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Бадмаараг лицей, Саруул ирээдүй зэрэг сургуулиудад суралцдаг аж.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт хүрэлцэн ирсэнд багш нар нь талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн “Бүрэн автомат угаалгын машинтай болсноор хүүхэд, багш нар хувцас, цагаан хэрэглэлээ гараар угаахгүй, хялбар боллоо” хэмээсэн юм.

Мөн хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна гэдгээ Шадар сайдад танилцуулав хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here