Нүүр хуудас Нийгэм Энэтхэг эмч нарын баг “Амгалан” амаржих газарт ажиллав

Энэтхэг эмч нарын баг “Амгалан” амаржих газарт ажиллав

92
0

Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслыг Энэтхэг эмч нартай Олон улсын “Ротару” клубын санхүүжилтээр хэрэгжиж буй ”Глобал Гранд” төслийн хүрээнд Энэтхэг эмч нарын баг энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа.

Тухайлбал, тус амаржих газрын ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эмч нартай хамтарч дөрвөн удаагийн эмч нарын зөвлөгөөнийг хийсэн бөгөөд 18 үйлчлүүлэгчийн эмийн эмчилгээ болон мэс заслын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд төлөвлөгдсөн дурангийн мэс засал:

  • TLH- 5
  • Laparoscopic cystectomy-3
  • Laparoscopic myomectomy-2

Хэвлийн нээлттэй мэс засал:

  • TAH-2
  • Myomectomy-3
  • Resection ovary-1 эмчилгээг хийжээ.

Мөн умайг умайн хүзүүний хамт дурангаар авах мэс заслыг нийт 5 өвчтөнд хийсэн төдийгүй үйлчлүүлэгчдийн биеийн байдал сайн, сэтгэл ханамж өндөр байлаа. Харин хэвлийн нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээг 6, дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг 10 өвчтөнд үзүүлсэн байна.

Тус амаржих газарт ажилласан Энэтхэг эмч нарын баг эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулсан юм. “Эмэгтэйчүүдийн мэс заслын орчин үеийн чиг хандлага “сэдэвт гурав хоногийн лекц, дадлага хосолсон 2 кредит бүхий сургалтыг НЭМГ–ийн харъяа амаржих газрууд болон хувийн хэвшлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 60 хүн хамрагдлаа. Тус лекцийг:

  • Жирэмсэн үеийн холестаз синдром
  • Дурангийн аргаар умай авах мэс засал, түүний техник хүндрэлүүд
  • Дурангийн мэс заслын үед трокаруудыг хатгах аргачлалууд гэсэн сэдвээр уншсан нь нийт эмч, мэргэжилтнүүдийн талархалыг хүлээсэн чухал ач холбогдолтой сургалт болж чадсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here