Нүүр хуудас Нийгэм Үерээс болж хаагдаад байсан Даланзадгад чиглэлийн замыг нээлээ

Үерээс болж хаагдаад байсан Даланзадгад чиглэлийн замыг нээлээ

299
0
omnogovi-dalanzadgad-avto-zam
Үерээс болж хаагдаад байсан Даланзадгад чиглэлийн замыг нээлээ
~Үерээс болж хаагдаад байсан Даланзадгад чиглэлийн замыг нээлээ~

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замуудад эвдрэл гарсан.

Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан билээ.

Долдугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж, Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2 км авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК эхлүүлсэн байна. Том оврын автомашиныг зорчихыг түр хугацаагаар хязгаарлажээ.

Үерийн улмаас Даланзадгадын Далан багийн орон сууцны дөрвөн байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрсөн байна. Мөн дөрвөн автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт долоон багийн 18 хашаа, 13 гэр усанд автжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here