Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

81
0
unuudur boloh uil yawdal
Наймдугаар сарын 06-нд болох үйл явдал
~Наймдугаар сарын 06-нд болох үйл явдал~

09.00 цагт Сүхбаатарын талбайд “Ахмад малчид”-ын уулзалт, зөвлөгөөнд оролцох малчид “Цонжин болдог” цогцолбор руу хөдөлнө. Утас 88556797

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хуралдана.

10.30 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны Урлагийн танхимд “Алтайн ард түмэн” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас:99228644

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт “SMS-Startup Marketing Space” төвд Дэлхийн шилдэг “старт ап”-ын тэмцээн болох “SEEDSTARS WORLD COMPETITION”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:95053556

11.30 цагт Спортын төв ордонд Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа К2 оргилд хийсэн авиралтынхаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбоо ТББ-аас нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here