Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

60
0
unuudur boloh uil yawdal
2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуй

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой – Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС болон холбогдох бусад байгууллагуудын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид оролцон өөрсдийн илтгэлийг танилцуулна. Утас: 99100378

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

11:00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here